Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд
Эргэн сануулахад
Загвар, Чиг хандлага - 2016 оны хавар, зуны бүх онцлох загварууд
Бюро 24/7 тойм уншигч та бүхэнд загвар зохион бүтээгчид тайзан дээр ямар хувцас гаргасныг тоймлон хүргэдэг. Тэдгээр тойм мэдээнүүд нь бүгд ирэх улирлын чиг хандлагыг тодорхойлж байдаг юм. Тэгэхээр Нью-Йорк, Лондон, Милан, Парисын загварын тайзан дээр хамгийн хүчтэй ноёрхсон чиг хандлагын тоймыг бид энд эмхэтгэлээ.
Загвар, Эксперт - Карин Ройтфельдын ярилцлага
Карин Ройтфельд Францын Vogue сэтгүүлийн эрхлэгчээр он удаан жил ажилласан, загварын ертөнц дэх хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг билээ. Тэрээр Жижи Хадид, Ким Кардашьян зэрэг өнөөдөр хамгийн тод гялалзаж яваа одуудыг хэрхэн олж, нээсэн тухайгаа Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй өгүүллээ.
Амьдралын хэв маяг, Эксперт - Монгол цоохор ирвэсний гэрэл зургаар дагнасан Валерий Малеевын ярилцлага
"Би ирвэсэнд дурлачихсан тул Монгол руу 15 жил дарааллан ирж, зургийг нь дарж явна. Монгол улсад ийм олон амьд ирвэс байгаад та бүгд их азтай. Монголчууд үүгээрээ бахархах хэрэгтэй. Би цоохор ирвэсийг Монголын аялал жуучлалын нэрийн хуудас болох ёстой гэж үздэг" гэж ярьж буй гэрэл зурагчин Валерий Малеевын байгалийн гайхалтай зургуудыг эндээс үзээрэй.
Загвар, Мэдээ - Louis Vuitton брэндийн шинэ спорт цуглуулга
Америкийн үндэсний дарвуулт онгоцны тэмцээнд зориулж Louis Vuitton брэнд 33 дах жилдээ шинэ цуглуулга гаргалаа.
Загвар, Эксперт - Яагаад брэндүүд Plus size ангиллын хувцас хийхгүй байна вэ?
Мариалаг биетэй хүүхнүүд шинэ улирлын, хамгийн сүүлийн загвартай хувцсаар гангарах боломжтой юу? Бид энэ сэдвийг хөндөж, яагаад загварын ертөнцөд том хэмжээтэй хувцас их гарахгүй байгаа тухай бичлээ. Мөн одоо Plus size ангиллын хувцас хийж буй гол брэндүүдийн тухай мэдээллийг оруулсан байгаа.
Урлаг соёл, - Дуу хөгжим - Дэвид Линчэд зориулсан шинэ цомог
Домогт кино найруулагч Дэвид Линчэд зориулсан шинэ цомог гарлаа. Ликке Ли, Скай Феррейра, Зола Жизус, Моби, Duran Duran нар Дэвид Линчийн бүтээсэн кинонуудын дууг дахин ковер хийж дуулсан байна.
Загвар, Мэдээ - Грейс Коддингтон вебсайттай боллоо
Америкийн Vogue сэтгүүлийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Грейс Коддингтон дэлхийд веб сайт бий болсноос хойш 25 жилийн дараа өөрийн гэсэн анхны цахим хуудастай боллоо. Энэ харин юунд зориулагдсан юм бол?
Урлаг соёл, Мэдээ - Парист "Fifty Years of Bond Style" үзэсгэлэн нээгдэнэ
Домогт 007 агент Жеймс Бондын хэв маяг өнгөрсөн зууны 60-аад оноос одоог хүртэл хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулах үзэсгэлэн Парист нээгдэнэ. Шон Коннер, Пирс Броснан, Даниел Крейгийн өмсөж байсан бүх зүйлсийг энэ үзэсгэлэнд дэлгэх юм байна.
Амьдралын хэв маяг, Мэдээ - АНУ-ын Засгийн газар Монгол улсад 7 динозаврын ясыг буцааж олгоно
Үлэг гүрвэлийн бүтэн олдвор үнэлж баршгүй их үнэтэй байдаг. Тэгвэл зөвхөн Монголын говиос олддог Алиорам, Протосератопс зэрэг үлэг гүрвэлийн яснууд нэгэн цагт Францаас АНУ руу "хиймэл үлэг гүрвэлийн яс" гэсэн гаалийн бичигтэйгээр гарч байсан бол тэд удахгүй эргээд Монголдоо ирэх нь ээ.
Урлаг соёл, мэдээ - Нью-Йоркод Бүргэдтэй анчдын үзэсгэлэн гарлаа
Нью-Йоркд байгаа монголчууд анхаарлаа хандуулаарай. Энэ сард гэрэл зурагчин Лайл Оверко Монголд аялсан гэрэл зургуудаараа үзэсгэлэн нээсэн байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургуудад Монголын байгаль хэрхэн буусныг Joseph Gross Gallery-д очиж үзэх боломжтой.
Гоо сайхан, Эксперт - Дэлхийн хамгийн алдартай сүрчиг бүтээгч Фредерик Малийн ярилцлага
Түүний ээж нь Кристиан Диортой хамтарч Dior-ын анхны эрэгтэй ус болох Eau Sauvage-ыг гаргаж байсан бол өвөө нь орчин үеийн үнэртний салбарыг бүтээсэн гэгддэг Франсуа Котигийн баруун гар байжээ. Харин Фредерик өөрөө таван настайгаасаа Dior-ын урланд сүрчигний хайрцгаар тоглож өссөн бөгөөд одоо өөрөө дэлхийн хамгийн алдартай тансаг зэрэглэлийн сүрчиг бүтээж байна. Энэ бүх гайхамшигт түүхийн дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
Урлаг соёл, Мэдээ - Киану Ривс ном бичлээ
Ийм зүйл болох нь бараг л тодорхой байсан мэт. Киану Ривсийн эмзэг, мэдрэмтгий дотоод сэтгэл, зовлон туулсан амьдрал нь түүнд яруу найргийн ном бэлэглэлээ. Та эндээс түүний бичсэн хайку мэт гурван мөртүүд болон өөрийх нь гэрэл зургууд ямар мэдрэмж төрүүлэхийг үзээрэй.
Загвар, мэдээ - Victoria`s Secret-ийн нэг нууц задарлаа
Эх сурвалж:http://www.buro247.mn/beauty/expert/frederik-mal-bolon-t-niy-d-rem.html
Эх сурвалж:http://www.buro247.mn/culture/news/eagle-hunters-mongol-anchdyn-gerel-zurgiyn-zesgelen-neegdzhee.html Эх сурвалж:http://www.buro247.mn/culture/news/parist-zheyms-bondyn-khuvtcaslaltyn-khev-mayagiyg-kharuulakh-zesgelen-neegdene.html
Эх сурвалж:http://www.buro247.mn/beauty/news/shine-shilak-sns-nails-iyg-turshizh-zetcgeee.html
Гоо сайхан байхын тулд зөв мэдээлэл, хамгийн чанартай бүтээгдэхүүн хоёрыг төгс хослуулах хэрэгтэй гэж ярилцдаг шүү дээ. Тэгвэл яг тийм нэгэн нийтлэл энд бий. Дэлхийн хамгийн шилдэг брэндүүдийн, шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн, үсийг нарнаас хамгаалах бэлдмэл зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэглэж, ямар үр дүнд хүрч болох талаар энд тоймлон бичлээ.